10-р сард эморсон нь

Dxlgxr
2 min readOct 10, 2022

Урсан өнгөрөх өдөр хоногууд бие, сэтгэл, тархи 3-ыг минь яах ийхийн зуургүй эмтлээд, элэгдэж барагдаад дуусдаг баллуур шиг л нэг мэдсэн хав хар, эмтэрч хугарсан байгааг олж анзаарав. Яг нэг сайхан зөвхөн өөрөө өөртэйгөө нүүр тулаад тухтай гэгч нь санаа алдаад, бодол доторхоо онгичсон нь хамгийн сүүлд хэзээ билээ гэдгээ санах гэтэл тээр 2 жилийн өмнөх өвлийн өдрүүд л эргээд санаанд орж байна. Гэртээ гэрийнхэнтэйгээ байсан хэрнээ сэтгэл санаа холын хол. Хамт өнгөрөөх цаг мөчүүдээс зайлсийж өрөөнийхөө мухрыг сахина. Тэр хугацаа надад хэрэгтэй байсан. Гэвч бас одоо бодохнээ арай л хэтрүүлсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл төрөх юм. Яагаад ганцхан цаг гаргахаас тэгтлээ харамласан юм болдоо.

Би үнэхээр их ядарсан байгаагаа өнөөдөр анзаарлаа. Толгой дотор элдэв хийх ажил, уулзах ёстой хүмүүс, тэмцээн, дахиад хийх ёстой ажил, амжуулах ёстой амьдралын жижиг сажиг ажлууд гээд л. Өө нээрээ байраа тохижуулаад эхэлсэн чинь мөнгөө ямар аймар дэмий үрдэг байснаа анзаарсын. Тэгээд одоо хүртгэл засраагүй дэмий үрсээр л байгаа хха. Гэхдээ мэдээж арай багассан. Үүний ачаар мөнгө гэсэн бодол бас санаа чилээх асуудлыг нэгээр нэмээдэхлээ. Ер нь би гэж нөхөр ажилгүй болчихвол тэгээд л энэ бүх тансаглал маань байтугай энгийн хэрэглээний зардлаа ч хаагуур юугаараа нөхөх билээ. Дуртай дургүй хийсэн өдрийн 8 цагийн ажлаас минь өөр надад хийж чадаж гийгүүлэх юм юусан билээ? Хувийн юм хийе гэвэл чаддаг болов уу? гэх мэтчилэн дотор түгшээсэн бодлууд яах аргагүй санаа зовоосон. Хайр дурлалд бас сэтгэл шаналах болов. Надад үнэхээр сайн хүн гараад ирэх юм бол би яах вэ? гэх бодол байна. Яагаад гэвэл миний тархи намайг сайн хүн чамд хайртай болж чи жаргаж, гол нь тааваараа амар амгалан амьдарч болохгүй гэсэн бодлоор өдөр болгон нүднэ. Энэ бодлууд худлаа гэдгийг мэдэж байгаа ч одоог хүртэл сайн сайхан зүйл, сайн сайхан хүмүүсээс айсан хэвээр. Хайр халамж бүр ямар их айдас хүйдэс дагуулдаг гэж санана аа. Болдог бол гаргаад тавьчихсан. Айдасаасаа уучлалт гуйгаад аз жаргалтай амьдар гээд хэлэхсэн.

Өнөөдөр дахиад л удаан хугацааны дараа гэнэт нилээн хөөрхөн их юм бичлээ. Бичиж өөртэйгөө ярилцсан чинь өөрийгөө хажуугаас нь харсан шиг боллоо. Үнэхээр их ядарч ээ. Ганцаараа өнгөрөөх цаг хугацаа хичнээн хэрэгтэй байгааг, бясалгах, дотогш чимээлэх, өөрийгөө амраах шаардлагатайгаа, ямар их бодлын түгжрэлтэй байгаагаа, амар амгалан цаг хугацаа байдгийг мартаж орхисон гэдгээ өнөөдөр л олж харав.

За өөр ч тайвандөө. Сэтгэлээ уудлах орон зайтайдаа баярлав.

Улаанбаатар хот.

2022/10/10

--

--