29 насны төрсөн өдрийн араас

Dxlgxr
1 min readApr 30, 2024
Rene Magritte-Man in a bowler hat.

Ойрын үес аав ээжийн минь нас өдрөөс өдөрт явж буйг миний өдрөөс өдөрт алсалж буй он жилүүд ихээхэн мэдрүүлэх боллоо. Хорвоогийн жамыг яалтай…Хажуу дэргэд минь байсаар л байх юм шиг эндүүрч цолгиун яваа залуу насаа нөгөө бодлын хайрлууштай.

Дараа жилийн өдийн 30 насны босгыг давсан том хүүхэн болоод сууж байх үес, сэтгэл бодол санааг минь ямархан зовьнол мэдрэмж эзэмдэж байх бол, ямар аз жаргал бялхааж байх бол. Ижий аав минь өтөл буурал болоогүй ч залуужихгүй нь туйлын үнэн болохоор яажшуухан угтан ирэх он жилүүдийг аль болох урт, удаан санагдуулмаар юм бэ дээ? гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд хадагдах боллоо.

Үхэл гээч айхтар үнэний өмнө би ер нь хэрхэх бол? Инээгээд угтахгүй нь лавтай ч ядаж л тэр үед тэгж баярлуулсан шүү дээ гээд тайтгарах үйлтэй сууж байхсан. Гэхдээ тэр үед би ч бас өтөл буурал эмгэн болсон байгаасай. Хүүхдийн дуу, хүний хөл холхисон гэр, айлын эзэгтэй болсон байгаасай.

Мэдээж цаг үе, нийгэм улс маань миний одоо төсөөлж ч чадахааргүй сайхан хөгжилтэй нүүр, нас золгосон байх биз. Ямархан ирээдүй, амьдрал урд минь байгаа бол гэхээс сэтгэл гэгэлзэх нь бас хоржоонтой. Зүрх сэтгэлээ л хайранд нээллттэй байлгах нь 2024 онд тавих хамгийн том Resolution минь юм даа.

Улаанбаатар хот

2024–12–17

--

--