Mornings…

Dxlgxr
1 min readFeb 20, 2020

--

Өнөөдөр өглөө яагаад ч юм сэтгэл сэргэг их сайхан байна. Хэдий ажилдаа хоцорч ирсэн ч гэсэн Төв Шуудангаас баруун дөрвөн замыг чиглээд алхахад 40, 50 мянгатын шаргал байрууд дээр нар ээвэрлэж тусаад л цаанаа л нэг наашилж буй цагийн өнгө аясыг надад сануулаад байх шиг. Яг иймэрхүү мөчүүдэд би энэ стрэссээр дүүрэн хүмүүс холхилдсон буйдхан хотод хичнээн их хайртайгаа улам бүр мэдрэх юм.

Баруун Сэлбийн гудамж, Улаанбаатар хот #20200128
Баруун Сэлбийн гудамж, Улаанбаатар хот #20200128

Энэ жижигхэн хот баяр хөөр, гуниг, хагацал, харуусал гээд амьдралын олон өнгийг тээж яваа яг л та бидэн шиг сүнстэй, амьд гэдэгт би итгэдэг. Зүгээр л гараад алх, гудамжууд нь хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн маш ихийг хийж бүтээх эрмэлзлээр дүүрэн залуучуудаар буцалж байгаа. Биднээр дамжуулж энэ хот амьдарч байдаг юм шиг. Амьдрал бол бүжигчин харин та бол бүжиг гэж үг байдагдаа. Анх уншихад эсэргээрээ байх ёстой биш гэж үү? гэж санагдаж билээ. Гэвч бодох тусам үнэн санагдана.

--

--

Dxlgxr
Dxlgxr

Written by Dxlgxr

Өөртөө үнэнч байх нь...

No responses yet