Гунигт бодлууд

Dxlgxr
1 min readOct 12, 2022

Миний энэ блогийг хүн уншдаггүй байгаасай… Тэгвэл гэр бүлийнхээ амьдрал, байгаа байдлаас залхаж байгаагаа, санааг минь зовоож байгаа зүйлсийн тухай нуулгүй эндээ бичихэд амар байхсан… Ер нь хүний өмнө өөрийнхөө сул талыг хэзээ ч битгий үзүүл гэж хүмүүс ярьдаг нь өөрийгөө л элдэв хүмүүсийн хэл ам, муу санаанаас хамгаалж байгаа явдал шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл хүнд итгэж чадахгүй болтлоо шархалж ар нуруунаасаа хутгалуулаад цөхрөнгөө барсан хүмүүсийн үг юм болов уу. Гэвч сэтгэлийн зовиур шаналалаа өөртөө л хадгалаад дотроосоо эмтэрээд явна гэхэд энэ дэлхий хэтэрхий уудам юм шиг санагдана. Зовлонгоо хуваалцлаа гээд сэтгэлийн хатгүй хүн болчихно гэж үү? Сул дорой байдлыг минь ашиглаад надад хэн нэгэн хор хүргэж байгаагүй болхоор би гэж хүн ийм бодолтой байдаг ч байж мэднэ. Та нар намайг “амьдрал” үзээгүй нялзрай амьтан ч гэж бодож болно. Гэхдээ л би байгаагаа шууд гаргачихдаг болхоор надад хамаагүй л юм даа.

Ер нь байнгын дарамтанд токсик хүнтэй хамт амьдарч байгаа хүн яах ёстой байдаг юм бол? Тэгээд ялангуяа тухайн токсик хүн нь амьдралаасаа хурдан зайлуулчихаж болохгүй тийм гэр бүлийн гишүүн байвал яах вэ? Учираа олоод тайван ярилцаж болдоггүй хүн байвал яах ёстой вэ? Гэмтэж бэртэж ч магадгүй, тэр хүнийг юу ч хийхийг эс мэдэх айдастай байвал яахав? Тэглээ ч гэсэн итгээд дахин нэг оролдож үзэх ёстой юм болуу? Болохгүй бол яах вэ?

2022/10/12

--

--