Dxlgxr
1 min readApr 12, 2022

--

Ойрд юугаа хийгээд яваагаа мэдэх юм алга...

Хүн ер нь яаж өөртөө таалагдаад амьдраад байдаг юм болдоо гэж их бодогдох боллоо. Итгэл, найдвар хаанаас төрдөг юм бол? Хэзээ нэгэн өдөр чи өөрийнхөө “том болоод” болно гэж хүсдэг хүн болно гэх баталгаа хаана байгаа юм бэ? Шөнө дунд хар дараад сэрэхэд чамайг мангасаас хамгаалдаг аварга том хөнжил шиг тайтгаруулдаг хэн нэгэн хаа нэгтээ байдаг гэдэгт, эцсийн амьсгалаа хураах тэр мөчид гараас чинь атгаад бүх л амьдралын чинь дурсамжийг харцаараа ярьж өгөх нэгэн хажууд чинь үлдэнэ гэдэгт, бүтээсэн бүхий л дурсамжуудаа эргэн дурсаад “одоо болно оо” гээд итгэлтэйгээр инээмсэглэж чадна гэдэгт, энэ хоолойд тээглээд байгаа хар зүйлийг хэзээ нэгэн цагт суга татаж гаргаад, түрүү долоо хоногийн хаврын дулаахан өдөр хотын гудамжаар аль хэдийнээ мартагдсан амар амгаланг дахин мэдрээд санаа алдсан шигээ алхах тэр нэг өдрийг дахиад ганц удаа ч болов амьдарна гэх баталгаа хаана байгаа юм бэ? Эдгээр мэдрэмжүүд хачин жигтэйг хэлээд барахгүй юм. Тэр мэдрэмжийн тухай ой санамж байх ч эргээд байнга мэдэрч чаддаггүй нь хяслантай.

2022.04.11

--

--