Подкаст-холик

Dxlgxr
4 min readMar 22, 2022

Зээ өөртөө сүрхий нэр өгчихсөн гайгүй байгаа. Хха

Ажлын хажуугаар подкаст сонсох нь шинэ сонин мэдээлэл авах, толгойгоо цэнэглэхэд хамгийн тохиромжтой байдаг учраас ойрын үед хамгийн их хийдэг зүйл болсон байх юм. Тэгээд сонсох дуртай подкастуудаа базаад нэг review ч гэх үү, recommendation ч гэхүү зүйл бичмээр санагдлаа. Ер нь бол яагаад дуртай байдаг шалтгаанаа л түлхүү бичих байх даа. Ажлын нөүтбүүкээс Soundcloud л ордог учраас энэ платформ дээр байхгүй подкастыг би сонсдоггүй ээ гэсэн үг. Миний сонсдог подкастууд ихэвчлэн чөлөөт, сонирхолтой яриа, танин мэдэхүй, урлаг, уран зохиолд илүү чиглэсэн байдаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Podcast-уудын нэрүүд дээр дараад олж сонсох боломжтой шүү. Гэхдээ та нар бараг сонсдог байх өө кк

  1. Бидний Нууц Подкаст (Our Secret Podcast):
Main thumbnail of the podcast

Тэдний инстаграм: www.instagram.com/oursecretpodcast/

Номи, Сэндэр 2 бол хайрууд юоооом ккк. Аль хэдийнээ тэр 2-той найзууд юм шиг л тэнэгтээд инээгээд сонсдог доо… Завгүй ажлын хажуугаар хаа нэг найзуудаараа элийрээд, чиллрээд суумаар үе байдаг даа, хорвоогийн хамаг сонин хачиныг шимж яриад л… Яг ийм хэрэгцээг маань нөхөж чаддаг подкаст байгаа юм. Хөгжилтэйгөөс гадна маш олон салбарын зочидыг урьж хувь хүн талаас нь ярилцдаг болохоор давхар танин мэдэхүйн ач холбогдолтой гэжвайгаа. Тэдний ачаар олон ч хүмүүс, олон ч сэдвийн талаар ойлголттой болсон доо. Ааа тийм нандин хөгжимүүд олж сонсдог.

2. Unlock podcast:

Google-deed tawichihlaa

https://www.instagram.com/theunlockpodcast/

Заа надаар хэлүүлэлтгүй монголд нас хүйс нийгмийн статус харгалзахгүй хүн болгоны сонсох дуртай подкаст бол Unlock podcast. Хамгийн анхдагч монгол хэл дээрх подкаст ч байж мэдэх юм шүү. Тэдний ачаар бид чинь подкаст сонсох соёлд суралцсан гэхэд нээх хол зөрөхгүй байх. Би лав тэгсэн байдаг юм.

Дээгий, Наагий, Тэгшээ гурав бараг дугаар болгондоо дэлхийн өөр өөр улсын өөр өөр хотоос мэндчилгээ илгээн подкастаа эхлүүлэх бөгөөд нэг ном сонгон авч бүлэг бүлгээр нь ээлжлэн гол санаа, мессэжийг цөөн минутад хураангуйлан ярьж өгдөг. Сонгон авч байгаа номнууд нь ихэвчлэн олон улсад бестсэллэр болсон бидний амьдрал ахуй, танин мэдэхүйд нэн хэрэгтэй гайхалтай санаануудаар дүүрэн чухал номнууд байдаг.

3. Санаагийн подкаст/Deep talk with Sanaa:

Инстаграм хаяг: https://www.instagram.com/deeptalkwithsanaa/

Уран зохиолд дуртай шимтэн уншдаг, сонсдог хэн бүхэнд таалагдах энэ хөөрхөн подкастыг хэрвээ сонсож амжаагүй бол заавал сонсоорой гэж би лав хувиасаа зөвлөх байна. Хөтлөгч нь Ариунсанаа хэмээх гайхалтай мэдрэмжтэй эмэгтэй байдаг. Тэрээр энэхүү подкастаараа монголын болон гадаадын зохиолч, яруу найрагчдын бүтээлийн тухай өөрийн бодол эргэцүүлэл, заримдаа тухайн номын орчуулагчидтай хийсэн ярилцлагууд, шүлэг өгүүллэгүүдийн уншлагууд, бүр сэтгэл зүйн асуудлуудын талаар мэргэжил, сонирхол нэгт хүмүүстэйгээ хийсэн ярилцлагууд гээд ер нь их л өгөөжтэй сэдвүүдээр илэн далангүй ярилцсан хэт албаны биш ч хэт сasual биш яриануудаараа таны дотоод Шекспирыг сэрээх нь дамжиггүй ээ.

4. Radio.505:

Инстаграм хаяг: https://www.instagram.com/radio.505/

За энэ подкаст бол дижитал арт, график дизайн, visual дизайн чиглэлийн сонирхолтой хүүхэд залуучууд, оюутнуудад мөн над шиг сонирхогч насанд хүрсэн хүмүүсд ХD их гоё подкаст шиг санагддаг. Яг салбарт нь ажиллаж байгаа хүмүүс жинхэнэ experience-ээ ярьдаг учраас мэргэжлээ сонгох гэж буй хүмүүсд бас амьдралтай мэдээлэл өгнө ;)

5. Tagtaa Publishing- Үлдэх үг подкаст

Тагтаа паблишингийн инстаграм хаяг: https://www.instagram.com/tagtaapublishing/

Зэээ Тагтааг мэдэхгүй хүн энэ медиумд ховор байх гэж бодож байна. Тагтаагаас эрхлэн гаргадаг номнууд, шүлгийн түүврүүд гээд шимтэн уншихаас аргагүй, зүгээр нэг гадаадын бэст сэллэр номнуудыг орчуулж гаргаад ашиг орлого олохоос илүү Монгол уншигчдад орчин үеийн дэлхийн уран зохиолтой хөл нийлүүлэн алхаасай гэсэн сэтгэлээр орчуулга болон өгүүллэгүүдийн түүврүүдээ сонгон гаргадаг юм шиг санагддаг. Тэд энэхүү подкастаараа орчуулагч нартай хийсэн ном ярилцлага, шинээр гарсан ном зохиолуудын тухай, алдартай зохиолчид тэдний амьдралын тухай гэх зэрэг маш сонирхолтой, тайвшрал өгөхөөр яриануудыг хүргэдэг. Нэг гэм нь подкастын чанар бага зэрэг муу, заримдаа яриа нь их хэцүү сонсогддог. Түүнээс бусдаар үнэхээр өгөөжтэй подкаст жүү. Заавал сонсоод үзээрэй!

Honorable mentions:

Өмнө нь маш их сонсдог байсан honorable mentions гэвэл Хүлээлгийн өрөө, Pu podcast, 104.5 Гэр бүлийн радиогоос хүргэдэг “Тэг цэгээс” радио нэвтрүүлэг, Тагтаа паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан эгчийн In the Mood for Film, Газар доорх яриа- Нацагаа ахтай хөгжим, түүх, playtime-ийн тухай ярьсан ганцхан дугаартай маш гоё подкаст байдаг бас сонсоод үзэх хэрэгтэй.

Нээх аймар хаширтал нь подкаст сонсдог гэж өөрийгөө бодоод байсан тийм биш байжээ бас дандаа монгол подкастууд сонсдог юм байна хха. За тэгээд өөр гоё подкаст санал болгоорой guys :)

Баярлалаа.

2022/03/22

--

--